Дэлгэрэнгүй үзэх -->
 

 

АГААР БОХИРДУУЛАХ БОДИСЫН ТАЙЛБАР

Агаарын чанарын индекс

Зөвлөмж

  • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
  • Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
  • Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
  • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
  • Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
  • Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

ХҮХЭРЛЭГ ХИЙ (SO2):

Шинж чанар: Өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхтэй ордог хий.
Гол эх үүсвэр: Нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшний шаталт, металл боловсруулах үйл ажиллагаанаас үүсдэг.
  • Хүлцэх агууламж 50 мкг/м3 - 24 цагийн дунджаар тооцов.

ТООСОНЦОР (PM10):

Шинж чанар: Тоосонцор нь агаар дахь нарийн ширхэгтэй тоос, шингэний жижиг дуслуудаас бүрдэнэ.
Гол эх үүсвэр: Байгалийн болон хүний үйл ажиллагааны явцад тоосонцор агаарт шууд хаягдахаас гадна өөр бусад хийн бохирдуулагчид агаарт хоорондоо нэгдэн хувирч тоосонцорыг үүсгэнэ.

Тоосыг хэмжээнээс нь хамааруулаад PM10, PM2.5, PM1.0 гэж ангилж судалдаг байдаг.

  • 2.5 микрометр /мкм/-ээс бага аэродинамик диаметр бүхий тоосонцрыг “Нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5” гэдэг.
  • 2.5-10 микрометр /мкм/ хэмжээтэй тоосонцрыг “Том ширхэглэгт тоосонцор буюу PM10” гэдэг.
  • Хүлцэх агууламж 100 мкг/м3 - 24 цагийн дунджаар тооцов.

АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ (NO2):

Шинж чанар: Өнгөгүй, бага зэрэг таагүй үнэртэй хий бөгөөд агаар мандалд их агууламжтай байх үед бор шаргал, улаан хүрэн өнгөтэй болж, урвалд идэвхтэй ордог. Азотын давхар исэл нь агаар дахь дэгдэмхий органик нэгдэл зэрэг хүчтэй исэлдүүлэгчийг үүсгэнэ.
Гол эх үүсвэр: Аливаа түлшний өндөр температурт шатах үед үүсдэг ба автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг. Агаарын бохирдлын эх үүсвэрээс ялгарсан азотын исэл (NO) агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдэхэд үүснэ.
  • Хүлцэх агууламж 50 мкг/м3 - 24 цагийн дунджаар тооцов.

НҮҮРС ТӨРӨГЧИЙН ДУТУУ ИСЭЛ (CO):

Шинж чанар, Гол эх үүсвэр: Үнэргүй, өнгөгүй хий бөгөөд ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймэр, үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүснэ.
  • Хүлцэх агууламж 30 мг/м3 - 1 цагийн дунджаар тооцов.